Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Капитал банкин дахь банкны эрх хүлээн авагчаас 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн. Капитал банкны эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 13.8 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 26.2 тэрбум төгрөгийн 87 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд 12.0 тэрбум төгрөгийн 62 хөрөнгийг худалдан борлуулаад байна. 2025 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон, мөнгөн хөрөнгөөр 0.3 тэрбум төгрөг шилжүүлснээр нийт 1.5 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдаж Капитал банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөрөөс 40.2 тэрбум төгрөгийн өр барагдаж, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хоёр банкны өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, тус ажлын хэсгийн хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Капитал банк болон Чингис хаан банк ХХК-иас нийт 149.2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Капитал банкны нийгмийн даатгалын санд төлөгдөх өр төлбөрт тооцон авсан 18 байршилд байгаа 25 ширхэг үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг та бүхэнд ил тод, нээлттэйгээр танилцуулж байна.
|
Эх сурвалж
| Нийгмийн даатгалын ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм







