Dark Light
Нийгэм | 2025-10-25

ӨНӨӨ ШӨНӨ 38 ВАГОН АВТОБЕНЗИН УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
ШАТАХУУНЫ ХАНГАЛТЫН ТУХАЙД: ӨНӨӨ ШӨНӨ 38 ВАГОН БУЮУ 2400 ТОНН АВТОБЕНЗИН УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРНЭ
 
Нийслэл Улаанбаатар хотод нийт 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байна. 
 
Үүнээс 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн ШТС юм.
Өнөөдрийн байдлаар 1153 тонн АИ-92 автобензинийг 8 аж ахуйн нэгжийн 104 ШТС-д хүргээд байна. Мөн 93 станц шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд өнөө шөнө нэмж цэнэглэх ажиллагаа хийгдэх юм.
 
Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2200 тонн АИ-92 бензиний үлдэгдэл байна.
 
Үүнээс гадна өнөө шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтэрч орж ирэхээр төлөвлөгдсөн байна.
 
2025.10.25

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19