Улаанбаатар хотод тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол нэмэгдэж, “тэг зогсолт”-ын эрсдэл нэмэгдэх болсон. Түүнчлэн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралт дуусаж, ирэх долоо хоногоос хөдөлгөөн эрчимжих төлөвтэй байна.
Иймээс иргэдийн хүсэлт, саналыг үндэслэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар нийслэлээс санал авч байна.
Санал асуулга 2025 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд энэ хугацаанд иргэд дараах холбоосоор орж саналаа өгөх боломжтой:
https://vote.ulaanbaatar.mn/home
Иргэдийн саналыг үндэслэн нийслэлийн удирдлагууд тэгш, сондгой хязгаарлалт хэрэгжүүлэх эсэхийг шийдэх юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм







