Dark Light
Нийгэм | 2025-10-26

2–10 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Б.Хатанбаатар ирэх даваа гарагаас эхлэн 2–10 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тухай захирамж гаргасан байна.

Энэхүү шийдвэр нь багш нарын ажил хаялттай холбоотойгоор бага насны хүүхдээ асрах шаардлагатай болсон эцэг, эхчүүдийн ачааллыг бууруулах зорилготой аж.

Захирамжийн дагуу тухайн ажилтны ажлын цагийг байгууллагын онцлог, дотоод зохион байгуулалттай уялдуулан зохицуулж, 09:00–12:00 болон 14:00–17:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарган, өдөр бүр хоёр цагийн цалинтай чөлөө олгохоор тусгажээ.

Ийнхүү Төв аймгийн Зуунмод сумын захиргаа багш нарын ажил хаялтын нөхцөлд иргэдэд дэмжлэг үзүүлэх анхны орон нутгийн санаачилга гаргасан бөгөөд бусад аймаг, дүүргүүдэд ижил шийдвэр хэрэгжих боломжтой гэж үзэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19