Худалдаа хөгжлийн банк (ХХБ) олон улсын цахим худалдааны сайтуудтай холбогдсон луйврын шинжтэй гүйлгээнээс харилцагчдаа хамгаалах арга хэмжээ авч, буцаан олголт хийж байгаагаа мэдэгдлээ.
Тус мэдэгдэлд дурдсанаар, 2025 оны 10 дугаар сарын 25-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 26-ны 16:00 цагийн хооронд олон нийтийг хамарсан, луйврын шинжтэй картын гүйлгээний гомдлуудыг ХХБ шалган шийдвэрлэж, харилцагчдын картын дансанд битүүмжлэгдсэн дүнг буцаан олгожээ.
ХХБ-аас мэдээлснээр, гомдол бүрийг олон улсын дүрэм, журмын дагуу шалгаж баталгаажуулан, 17 цагийн дотор 100 хувь буцаан олгосон байна.
Мөн банкнаас харилцагчдад хандан, хэрэв гомдлоо бүртгүүлж амжаагүй бол TDB Online эсвэл CardCentre.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэхийг зөвлөжээ.
ХХБ нь бүх төрлийн картын мэдээллээ нууцлах, цахим залилангаас сэргийлэхийг дахин анхааруулж, харилцагчдадаа итгэл үзүүлсэнд талархал илэрхийлсэн байна.
.jpg)
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








