Dark Light
Нийгэм | 2025-10-27

П.НАРАНБАЯР: ЦАЛИНГ 3.5 САЯ БОЛГОХ МӨНГӨ НЬ ХААНА БАЙГАА ЮМ БЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа. 
-Багш нарын цалинг хэдэн хувь нэмэх боломжтой вэ?
-Өнөөдөр 30 хувь нэмэх боломжтой л байна. Ямар ч байсан багш нарын цалинг 2 сая руу хүргэе гээд Төсвийн байнгын хороотой ярилцаад, мөнгөний эх үүсвэрээ хайж байна. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болгох үүднээс нэмэх боломжоо хайж байгаа. Ачааллын нэмэгдэл орж ирнэ. Энэ нь нэлээд нэмэгдэл болно. Түүний зэрэгцээ цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж, 2026 оны эцсээр ийм хэмжээнд хүргэж ярьж байна. Хамгийн гол нь үйлдвэрчний эвлэлийн тал Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийнхэн хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй, ярилцах хэрэгтэй. Ингээд яваад байвал шийдэгдэхгүй шүү дээ. 
-Хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтийг авах байгаа гэсэн үг үү?
-Авахгүй байна. Тэдний тавиад байгаа шаардлага үндсэн цалингаа шууд 3.2 саяд 2026 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хүргэ. Оны эцэст 3.5 сая болго гэсэн шаардлага тавьж байгаа. Өнөөдрийн эдийн засагт хаана мөнгө нь байгаа юм бэ. Үүнийг хэлмээр байна. 32 их наядын төсөвт урсгал зардал нь 17 их наяд. Тэр дотроо төрийн албан хаагчдын нийт цалингийн зардал 8.3 их наяд. 
-70 хувь цалин нэмэхээр урсгал зардлаас хасах байх. Үлдсэн хувийг нь хаанаас олох вэ?
-Цалингийн бүтцэд өөрчлөлт орно. Үндсэн цалингийн эзлэх хувь хэмжээг нэмнэ л гэсэн үг л дээ. Дээрээс нь орон нутагт болон Улаанбаатар хотод ачааллын нэмэгдлийг тооцохоор энэ цалинд хүрнэ. 
-Одоо тэгэхээр хүүхдүүд яах вэ. Хичээл орохгүй завсардлаа шүү дээ?
-Үүнийг л яриад байна. Нэг өдөр хичээл орохгүй байлаа гэхэд үр дүн нь маш олон жил хадгалагдана. Ковидын үед ингэж байгаагүй. Цахимаар хичээл ороод явсан. Гэхэд л хоцрогдол их байна гэж яригдаж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр ийм байдлаар ялангуяа нийслэлд голлож хаяж байгаа нь, ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа нь, хэлэлцээрийн ширээний ард суухгүй байгаа нь, тэгээд шууд 3.5 сая төгрөгийн цалин гэвэл төсөвт дахиад 3.3 их наяд төгрөг хэрэг болно. Хаанаас энэ мөнгийг олох талаар ажил хэрэг ч байдлаар огт ярихгүй байж ингээд байгаа нь туйлын харамсалтай хэрэг.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 5 жил ажилласан. Та тодорхой хугацаанд Боловсролын сайд хийсэн. Энэ таван жилийн хугацаанд жилд 200 мянгаар нэмээд яваад байх боломж байгаагүй юм уу?
-Зургаан хувь нэмээд, дээр нь хоолны мөнгө гэж оруулж ирээд хоолны мөнгө 170 мянгаар нэмэгдсэн. 2025 оны хоёрдугаар сараас эхэлсэн. Тэгэхээр 2024 онд байгуулсан хамтын хэлэлцээрээр 17 хувь нэмсэн гэсэн үг. Хамтын хэлэлцээрээр 30-аас доошгүй хувь нэмнэ гэсэн зорилт тавьсан. Жил болгон нэмэлт хэлэлцээр байгуулна гэсэн. Хоёрдугаар сарын 7-нд хэлэлцээрээ байгуулчихсан. Жил бүр 30 хувь гэдэг нь тэр хамтын хэлэлцээрт байхгүй. Хоёрдугаарт, жил бүр байгаа гэж үзье. 2023 оны түвшин дээр тооцсон. 2023 онд үндсэн цалин 1.273.000 байсан. 30, 30 хувиар нэмээд явсан байлаа ч үйлдвэрчний эвлэлийн зүгээс тавиад байгаа 3.5 саяд яагаад ч хүрэхгүй. 2.7 сая төгрөг болно. Ийм нөхцөл тавиад байхад огт ойлгохгүй байгаа улстөржөөд байна уу, яагаад байгааг огт ойлгохгүй байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19