Dark Light
Нийгэм | 2025-10-27

I ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ ИРЭХ САРЫН 10-НД НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх мега төслүүдийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад буй. Тодруулбал, тус тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан буюу EPC+F (Engineering, Procurement, Construction and Financing) хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч компани нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт болон санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэйгээр ажиллах юм. Төслийн нээлттэй тендерийг ирэх сарын 10-нд нээнэ.
Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс далангийн урт 13.679 км, гүүрний урт 9 км байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд бусаар нийт 14160 ажлын байр бий болж байнгын 3540 ажлын байр бий болох төдийгүй 3000 яндан буурах урьдчилсан тооцоо гарсан байна. 
Тойрог зам нь нийтийн тээвэр, явган хүний зам болон дугуйн замын сүлжээг уялдуулах, ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19