“Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал "Б" нь 2021 оны аравдугаар сараас 2022 оны тавдугаар сарын хооронд нийт 51 ширхэг төлбөрийн баримтаар 606 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хий бичилт хийлгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Ингэснээр тус иргэн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээний хэмжээг зориуд худал мэдүүлж, 60 сая 640 мянга 558 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн байна.
Цагдаагийн байгууллагаас энэхүү үйлдэлд иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүжээ. 
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар “Татвар төлөхөөс зайлсхийх” 144 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна. 
 
						  						  						    АДМИН
										АДМИН 
											  
										
                                         	  
											  
                                             
					 
						  
					
					 
							 
							 
							 
							 
							 
							







 Нийгэм
 
 Нийгэм
 
													
 
														






