Dark Light
Нийгэм | 2025-10-27

СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС ХАДГАЛСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53912 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1475 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 838 хэрэг шинээр нээж, 278 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 92, Өмчлөх эрхийн эсрэг 56, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 8, Авлигын гэмт хэрэг, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 4, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг, Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь бусдын ашиг сонирхлын төлөө гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, нэр бүхий барилгын компанид тусгай зөвшөөрөл гаргуулан өгсөн, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас 28.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, хахууль өгсөн Д.Г, Д.Б, В.Э нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Э.М нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- П.И нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.  


Эх сурвалж | УПЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19