Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ сарын 20-21-нд шилжих шөнийн 03:00 цагт 3 настай хүүхэд зодуулсан байдалтай маш хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн ч хүүхэд өвчнөө даалгүй 21-ний өдрийн 11:00 цагт амьсгал хураасан аж. Эмнэлгийн байгууллагад хүүхдийг тархиндаа хүнд гэмтэл авсан, элэг бяцралттай хэмээн оношилсон байна.
Эх сурвалжийн мэдээллээр ээжийнх нь хамтран амьдрагч согтуурсан үедээ хүүхдийг зодож хүнд гэмтэл учруулсан гэх мэдээлэл байгаа юм.
С.ОТГОНБАЯР








Нийгэм








