Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсээд байгаа учир Ашигт малтмал, газрын тосны газраас “Өдрийн цагаар том оврын машинуудаар шатахууны тээвэрлэлтийг явуулж, ШТС-уудыг цэнэглүүлэх, ингэхдээ замын хөдөлгөөнд зохицуулалт хийж өгөхийг хүссэн” албан хүсэлтийг хотын дарга Х.Нямбаатарт 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням аман байдлаар хөдөлгөөн зохицуулалт, дугаарын хязгаарлалт хийж өгөх хүсэлтийг хэлсэн аж.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатараас тодруулахад “Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас өдрийн цагаар шатахуун тээвэрлэхийн тулд замын хөдөлгөөний зохицуулалт хийж өгөх тухай хүсэлтийг надад ирүүлсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ШТС-уудын шатахуун түгээлтийн асуудалд доголдол үүсээд байгааг аман байдлаар хэлсэн. Тиймээс дугаарын хязгаарлалт хийж, хөдөлгөөний эрчмийг 30 хувиар нэмэгдүүлж, шатахууны нөхөн хангалт хийх тухай хэлсэн. Энэ тухайгаа албан бичгээр мэдэгдвэл чиг үүргийнхээ дагуу би хэрэгжүүлэх үүрэгтэй. Харин агентлагийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Засгийн газрын гишүүний өгсөн үүргийг биелүүлэх үүрэгтэй. Харин иргэдийн хувьд дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байгаа шүү” гэв.
АДМИН








Нийгэм








