Dark Light
Нийгэм | 2025-10-27

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.10.27) 08:00 цагт боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлуудын явц, хэрэгжилттэй танилцаад, харьяа байгууллагын дарга удирдлагуудад удаашралтай байгаа ажлуудыг шахаж ажиллах, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үүрэг даалгаврыг өглөө.  Тухайлбал, сайдын зүгээс улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул олон улс, улсын чанартай автозамын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулах, өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан автозамын аюулгүй байдалд онцгой анхаарах, нэн ялангуяа өвс тээвэрлэж яваа автомашинуудын аюулгүй байдалд анхаарч саадгүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг санууллаа.
 
Мөн экспортын ачаа тээврийн үйлчилгээ, нүүрс тээвэрлэлтийн асуудалд анхаарах, ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Таван толгой төмөр зам” ХХК-ийн зүгээс хоёр улсын хил холболтын төмөр замын төслийн ажилд тусгагдаж буй нэмэлт саналуудыг хоёр талаас шуурхай хэлэлцэж, эргэн танилцуулах, бүтээн байгуулалтын ажил саадгүй хэвийн явагдахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.  
 
Түүнчлэн төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн зохион байгуулах  хүрээнд төмөр замаар шатахуун тээвэрлэхтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Төмөр замын газарт даалгалаа.
 
2026 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэний нисэхийн салбарт нэн шаардлагатай чухал хөрөнгө оруулалт, шинэчилж сайжруулах, яаралтай хийх ажлуудаа дахин зөвлөлдөж, саналаа нэгтгэх, төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.
 
“Зам, тээврийн хөгжлийн Төв” ТӨҮГ-т хот хоорондын авто зам ашигласны төлбөр буюу цахим  үйлчилгээнд хяналт тавьж ажиллах, ялангуяа Говь сүмбэр, Дорноговь аймгийн Айраг сум, Олон Овоот зэрэг газруудад уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн тээврийн хэрэгслээс авах татвар хураамжид хяналт тавьж ажиллахыг даалгав.
 
Автозамын чиглэлд "Авто замын засвар арчлалтын нэгтгэл” буюу “АЗЗА нэгтгэл” татан буугдаж байгаатай холбогдуулан ЗТЯ-ны Хуулийн хэлтэс анхаарч ажиллах чиглэл өглөө. Мөн  орон нутгийн замд зам тээврийн осол, зөрчлийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, тэр дундаа том оврын тээврийн хэрэгслийн хурдыг хянах, орон нутгийн замд осол аваар гарахаас сэргийлж ажиллахыг холбогдох газрын дарга нарт анхаарууллаа.
 
ЗТЯ болон харьяа байгууллагууд салбар тус бүрд удаашралтай байгаа ажлуудыг бичиг хүргээд хүлээх бус өөрснөө биечлэн хөөцөлдөж, 2-3 хоногийг дотор шуурхай шийдвэрлэж, үр дүнтэй гүйцэтгэлтэй ажиллахыг үүрэг болгов. ЗТЯ болон харьяа байгууллагуудын дарга удирдлагуудыг гадаад томилолтыг цуцалж, зардлыг танаж ажиллахыг ЗТЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Насантогтоход даалгав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19