Dark Light
Нийгэм | 2025-10-27

ХАГАС КОКС НҮҮРСНИЙ ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ СОНСОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.10.27/ ээлжит хуралдаанаар Нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлж байгаа хагас кокс нүүрсний хүртээмжийн талаар мэдээллийг сонслоо.Танилцуулга мэдээллийг “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяр гишүүдэд мэдээлэл өглөө. 
Хотын удирдлагын мэдээлснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2024-2025 оны өвөл 500.000 тонн шахмал түлш хэрэглэж байсан бол, 2025-2026 оны өвөл 350.000 тонн хагас кокс түлш хэрэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ нь гэр хорооллын нүүрсний хэрэглээг 30 орчим хувиар бууруулж байгаа аж. Есдүгээр сарын 15-наас өмнө айлууд шахмал түлш хэрэглэж байсан бол, аравдугаар сарын 10-наас БНХАУ-ын хагас кокс түлшийг түлж эхэлсэн. Долоо хоногт долоон шуудай түлш өгдөг бол аравдугаар сарын 20-ны өдрөөс дөрвөн шуудай болгосон. Үүний улмаас олон айл өрх гал алдаж байгаа талаарх мэдээллийг өгөв.  Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж нас барсан. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгааг анхаарууллаа.  
Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас кокс түлшний олдоц болон БНХАУ гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлж байгаа эсэх талаар, цаашлаад гэр хорооллыг бууруулахын тулд орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бодитой бууруулахад авч буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээлэл сонсох ёстой гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19