Элчин сайд М.Игавахара гэргийн хамт 2025 оны аравдугаар сарын 24-ны өдөр Монголын Бурханы Шашинтны Төв - Гандантэгчэнлин хийдэд зочилж, Тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандоржтой уулзав. Уулзалтын эхэнд тэргүүн их хамба лам Д.Жавзандорж энэ оны долдугаар сард Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Гандантэгчэнлин хийдэд айлчилсан явдалд талархаж буйгаа илэрхийллээ. Элчин сайд М.Игавахара Монгол Улсын соёл, уламжлал болон түүхийг залгамжилж буй Гандантэгчэнлин хийдэд хийсэн уг айлчлал нь, хийдийн ажилтнууд чин сэтгэлээсээ халуун дотноор угтан авснаар амжилттай болсонд талархлаа илэрхийлсэн байна.
Нийгэм | 2025-10-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








