Dark Light
Нийгэм | 2025-10-27

ГАНГА НУУРЫГ БОХИРДОЛ, ШИРГЭЛТЭЭС ХАМГААЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 24-нд “Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах” хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжиж, Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх, бохирдол, ширгэлтээс хамгаалах болон хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлуудыг багтаасан төслийг байнгын ашиглалтад орууллаа.
Аймгийн Засаг даргын А/511 тоот захирамжаар байгуулагдсан байнгын ашиглалтад оруулах комисс гүйцэтгэлийг шалгаж, нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн төслийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэв. 
Багц-1 буюу Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажилд 870,640,760 төгрөгийн төсөвт өртгөөр Ганга нуур орчмын гидрогеологийн нарийвчилсан зураглал хийх, булгуудын тэжээлийн бүсийн хил заагийг судлан тогтоох, булгууд болон нуурын горимын мониторинг, булгийн усны тогтвортой болон цацраг идэвхт изотопын шинжилгээ хийх, зохиомлоор сувгийн шийдэл боловсруулах, Оргихын булгаас нуур хүртэл явган зам, нуурын мандлын ажил хийх, мөн Ганга нуурын судалгааг нэгтгэн ном хэлбэрээр хэвлүүлэх ажлуудыг гүйцэтгэв.
Багц-2 буюу Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажилд 1,354,730,080 төгрөгийн төсөвт өртгөөр эрэг орчимд салхины элэгдэл, элсний нүүдлээс хамгаалах механик хамгаалалт байгуулж, ГН-2 дугаартай хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлж тоноглон, нуурын усыг зохиомлоор сэлбэх системийг бүрдүүлж, тоног төхөөрөмжийг хүйтэнд хөлдөхөөс хамгаалах барилга угсралтын ажил хийсэн байна.
Багц-3 буюу Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажилд 595,850,000 төгрөгийн төсөвт өртгөөр нуурын хамгаалалтын хашаанаас 20 метрийн зайд 19,000 мод бүхий ойн зурвас байгуулж, 11 эгнээ, нийт 33,000 метр урт дуслын усалгааны систем, 650 метр урт, 75 мм-ийн төв шланк угсруулж, Оргих булаг руу чиглэсэн 300 метр урт, 1.5 метр өргөн эко явган зам барьж, тохижилттой хэсэгт 4x5 хэмжээтэй модон сүүдрэвч, 1.5 метр урттай хоёр модон сандал байршуулжээ.
Төслийн хоёрдугаар үе шат амжилттай хэрэгжсэнээр Ганга нуурын экосистемийн усны горим тогтворжиж, бохирдол, ширгэлтийн эрсдэл буурсан бөгөөд цаашид нуурын хамгаалалтын бүсэд ойжуулалт, нөхөн сэргэлт, усны горимын хяналт-шинжилгээ, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19