Dark Light
Нийгэм | 2025-10-27

ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Жендерийн үндэсний хороотой хамтран хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Монгол Улс дахь Олон Улсын хөгжлийн түншлэгчдийн ээлжит уулзалтад Жендерийн үндэсний хорооны ажлын алба, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны газар, хэлтсийн удирдлага, жендерийн салбар зөвлөлийн гишүүд, АМГТГ, ҮГА, Канадын Мерит төсөл, НҮБХХ-ийн Интегра санаачилга төслийг хэрэгжүүлэгч талууд, Women and mining ТББ, Эрдэс баялгийн салбарын ААНБ-ууд оролцов.
Уулзалтыг нээж Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш нар үг хэллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн үгэндээ цаашид салбарын хөгжлийн бодлогод жендерийн үзэл баримтлалыг нэгтгэж, жендерийн хууль, бодлоготой уялдуулах, бодлогын хэрэгжилтийг тууштай  үр дүнтэй дэмжих, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах, чиглэлд илүү анхаарч, бодит ахиц гаргах шаардлага байна. Мөн жендерийн эрх тэгш байдал гэдэг нь зөвхөн хүний эрхийн асуудал бус, хөгжлийн чанар, тогтвортой байдал, салбарын өрсөлдөх чадварын үндэс гэдгийг бид мартаж болохгүй.
Иймээс хамтдаа жендерийн хариуцлагатай, уялдаа холбоо бүхий бодит өөрчлөлт авчрах шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх нь чухал байна. Төрийн зүгээс жендерийн салбар дундын зөвлөлүүдийг үр дүнтэй, тогтвортой ажиллуулах, төсөл, хөтөлбөрүүдэд жендерийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг тусгах, түүний хэрэгжилтийг үнэлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлогын уялдааг хангах чиглэлд онцгойлон анхаарч ажиллана гэлээ.
Уулзалтаар салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн жендер, нийгмийн үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний болон салбарын жендерийн бодлого төлөвлөлттэй уялдуулах, олон улсын хөгжлийн байгууллагууд, донор төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар нэгдсэн уялдааг хангах, давхардлыг арилгах, төслийн төсвийг үр ашигтай зарцуулах талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны 2025 оны төлөвлөлт, гүйцэтгэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар дахь төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй жендерийн эрх тэгш байдлын хангах чиглэлээрх үйл ажиллагаа, үр нөлөө- НҮБХХ-өөс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгууд, МЕРИТ төслөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн жендерийн уялдаа, үр дүн, нөлөө, Women and mining ТББ-аас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн жендерийн уялдаа, үр дүн, нөлөө, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч тал болон үр шим хүртэгч талын бодит өөрчлөлтийн үр дүн төслүүдийн төлөөлөл мэдээлэл, туршлагаа хуваалцав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30