2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр та бусдад сэтгэгдэл төрүүлж чадвал ирээдүйд том нөлөө үзүүлнэ. Тусламж дэмжлэг авах шаардлагатай хүмүүст туслахаас бүү татгалз. Аливаа нарийн ажил мэргэжил шаардсан үйл ажиллагаанд маш ихээр хичээн ажиллах хэрэгтэйг сайн анхаар. Илүү хариуцлага үүрэх болон хөнгөмсөг хандлага зонхилсон үйл ажиллагаанаас болж ойр дотнын танилуудтайгаа муудалцаж мэднэ.
Үхэр: Бусдыг сайн жишээнээс суралц. Ажлыг яаж зохион байгуулж буй арга барилыг нь өөртөө ашигла. Эрч хүч хуримтлагдах нь ажилд тань их нэмэр өгнө. Эрч хүчээ зөв ашигла. Хурдан хугацаанд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Сэтгэл санаагаа тайван бөгөөд алхам бүрээ үнэ цэнтэй байлга. Таны зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндээ хамгаалж гарал үүсэл тодорхойгүй хоол хүнснээс болгоомжил.
Ихэр: Сайн ойлголцдог хүмүүстэй хамтран аливаа асуудлыг шийдсэн нь хамгийн зөв байна. Гэхдээ ажил хэрэгтээ дотнын нөхдөө бүү оролцуул. Учир нь ажил хэрэг найз нөхөрлөл хоёр нэг дор орших нь тохиромжгүй. Таны хайр халамжаар дутагдаж байж магадгүй тул гэр бүлдээ цаг зав гарахад хичээ. Гэр бүлийн харилцааг муутгаж болзошгүй шийдвэр гаргахаас татгалз.
Мэлхий: Ажил сайн тал руугаа эргэх магадлалтай. Шинэ газар танд амьдралын хэв маягаа бүрэн өөрчлөхөд тусална. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бусдын тусламжийг татгалзалгүй ав. Харин тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлэхээ мартав. Үгүй бол та өөрийн гаргасан зандаа харамсах болно.
Арслан: Хямарч, өвдөж болзошгүй тул хурц хоол хүнс болон хүйтэн ундаанаас зайлсхий. Үрэлгэн байдал санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулна. Таны биеэ барьсан байдлыг хүйтэн хөндий мэтээр ойлгосон хайртай хүн тань зөрчил үүсгэнэ. Өөрийн санаа бодлыг зөв илэрхийл.
Охин: Таны гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Эргэн тойрныхондоо хайрлуулж, хүндлүүлэх болно. Ажил хэрэг урагштай байж санасан бодсон саадгүй сайхан бүтнэ. Эрч хүч ихтэй байх нь бусад хүмүүст маш их нөлөөлнө. Гэхдээ харилцааны хэв хэмжээг давах байдлаа хязгаарла.
Жинлүүр: Ажлын төлөвлөгөөг зөв зохицуулах шаардлага гарна. Энэ үед яаралтай бус ажлуудын хойш нь тавихаас өөр аргагүй болно. Хайр сэтгэлийн харилцаа хямралд орох магадлалтай байна. Гэр бүлдээ дарамт үзүүлж болохгүй. Хэрэгцээтэй эд зүйлс худалдаж авахад тохиромжтой. Ихэнх хүмүүс гэр орноо тохижуулахыг хүснэ. Тав тухтай орчин сайхан сэтгэгдэл төрүүлж, алжаалыг тань тайлах болно.
Хилэнц: Та өөрийн байр сууринд эргэлзэх шалтгаан гаргасан байж болзошгүй. Бусдын санаа бодлыг нэвт шувт ойлгох гэдэг хэцүү. Харин харилцан ойлголцох чадварынхаа ачаар та санасандаа хүрч болно. Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэхээс илүүтэй дотнын хүмүүсээ хаана, хэнтэй юу хийж буйд санаа тавих хэрэгтэй болно.
Нум: Санхүүгийн үйл ажиллагаа явуулахдаа тооцоогоо сайн хянаж, бүх зүйлийг ном журмын дагуу байлга. Хэт завгүй ачаалалтай ажиллах нь эрүүл мэндийн тал дээр асуудал үүсгэх болно.Таны ойр дотнын хэн нэгэнд нь сэтгэл санаа эсвэл эд материалын тусламж хэрэг болно. Үүнд багагүй цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулах хэрэгтэй болно.
Матар: Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрд од эрхэс тус болно. Та өөрийн санаа нийлсэн хүмүүсийн эрч хүчийг хамтын зорилгоо биелүүлэхийн төлөө дайчлах хэрэгтэй. Та бизнест одтой байх тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломж гарна.
Хумх: Энгийн тайван байдал тань урт хугацааны харьцаа тогтоох хүмүүсийн анхаарлыг татна. Хоосон хөндий байдал бүү гарга. Сэтгэл санааны энэ байдлаа ойр дотнын хүмүүстэйгээ хуваалц. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Хууч өвчин хөдөлж магадгүй.
Загас: Идэвх санаачилга сайтай хүмүүс бусадтай нөхөрсөг, ашигтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Гэхдээ харилцан итгэлцэл тогтохын тулд тодорхой хугацаа хэрэгтэй байна. Харин нэгэнт сайн харилцаа тогтоож чадвал энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэх болно. Гэр бүлийн хүмүүстээ анхаарал тавь. Энэ үед хосуудад итгэлцэл хайр халамж аль аль нь хэрэгтэй байна.
АДМИН








Нийгэм









