Dark Light
Нийгэм | 2025-10-27

ӨДӨРТӨӨ +4...+6 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна. 
 
2025 оны аравдугаар сарын 27-ны 20:00 цагаас 2025 оны аравдугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:  Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Байдраг, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -13...-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-15 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22