Dark Light
Нийгэм | 2025-10-27

АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ИМПОРТ, ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 2025 оны аравдугаар сарын 27-ны 17:00 цагийн байдлаар:

УБТЗ-ын мэдээгээр 2025.10.27-ны өдрийн өглөөний 08:00 цагийн байдлаар нийт 53 вагон байгаагаас агуулах бүхий буух өртөө буюу Толгойт өртөөнд 26, Рашаант өртөөнд 4 вагон буултад, галт тэргэнд Улаанбаатар өртөө рүү 5, Рашаант өртөө рүү 4, Толгойт өртөө рүү 4, Дархан өртөө рүү 5, Сайншанд өртөө рүү 5 вагон чиглэн явж байна. 
Өнөөдөр 17:00 цагийн байдлаар Сүхбаатар өртөөнд 29 вагон орж ирээд байна.
Улаанбаатар хот дахь томоохон ААН-ын агуулахын АИ-92 автобензиний нөөц өнөөдөр  17:00 цагийн байдлаар 2,272 тонн байгаа ба өнөөдөр дээрх агуулахуудад 30 вагон буюу нийт 1,800 тонн АИ-92 автобензин бууж байгаа бөгөөд агуулахад буусан шатахууныг 115 ШТС-ууд руу ачих, түгээх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 282 орчим шатахуун түгээх станц (ШТС) бүртгэлтэй байгаагаас АИ-92 автобензин импортлох зөвшөөрөлтэй Петровис, Шунхлай, Сод монгол, Тэс петролиум, Монсуль, Газ ойл, Синчи ойл, Тод петролиум, М-Ойл, Магнай трейд зэрэг ААН-үүдийн 241 ШТС тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
Өнөөдрийн байдлаар дээрх ААН-үүдийн 190 ШТС  тодорхой хэмжээний үлдэгдэлтэй, борлуулалт хийж байгаа ба агуулахаас өнгөрсөн 24 цагт үлдэгдэл нөөц багассан 115 ШТС-руу 1,169 тонн АИ-92 автобензиний ачилт хийсэн.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22