Dark Light
Нийгэм | 2025-10-27

ЦАЛИНГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ЭСВЭЛ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ ГАРГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл яг одоо хуралдаж байна. 
Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд  авч болох арга хэмжээ гэж үзлээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч  цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжив.  Өнөөдрийн саналыг Засгийн газарт танилцуулахад бэлдэж бүх төрлийн нарийн тооцооллыг богино хугацаанд хийх юм. 
Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум
Үндсэн цалинг 15% нэмэхэд  201.3 тэрбум
Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум
Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум
Үндсэн цалинг  дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.  
Ажил хаях талаараа мэдэгдэл хийсэн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гурав дахь удаагийн уулзалтаа өнөө өглөө талбай дээр хийсэн. Үргэлжлүүлээд ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл/ -ийг ээлжит бусаар хуралдуулав. Яг одоо харин Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна. Эдгээр хуралдаанууд бүгдээрээ салбарын ажилчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэхэд гарц хайж, нөхцөл байдлыг судалж, олон нийтэд ил болгох зорилготой юм. 
Ирэх оноос эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг 10- 15 хувь нэмэх шийдвэр гарсан ч 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагаа салбарын төлөөлөл тавьж суулт зарласаар байгаа төдийгүй ажил хаялт хийхээ өнөө өглөө мэдэгдээд байгаа юм. 
Эрүүл мэндийн салбарт түүхэндээ ажил хаялт болж байсан тохиолдол байгаагүй ба салбарын төлөөллийн эхлүүлсэн суулт шинэ түүх бичиж, ажил хаялтыг эхлүүлэх эсэх эмзэг нөхцөл байдал үүсээд байна. 
Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс цалин нэмэхийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж уулзалтуудыг хийж, шийдвэрүүдийг гаргасан ба боломжит нөхцөл байдалдаа тааруулаад 15 хувиар үндсэн цалинг нэмээд цаашид үе шаттайгаар нэмэх боломжтой гэж байгаа юм. Хэдийгээр 15 хувь нэмнэ гэж байгаа боловч ур чадвар, ажилласан жил, зэргийн нэмэгдэл гэх мэт найм хүртэлх нэр төрлийн дагалдах нэмэгдлийг тооцуулахад 31 орчим хувиар цалин нэмэгдэх аж. Нэг эмч, эмнэлгийн ажилтан найман төрлийн нэмэгдлээс хамгийн багадаа 2-3 -ыг нь үндсэн цалин дээрээ нэмэгдүүлж авдаг байна.
Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөнд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:
2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8%-13%-иар 2 удаа; 
2023 оны 241 дүгээр тогтоолоор 27%-45%-иар 1 удаа, 
2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6%-20%-иар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна. 
2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэл дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30