Dark Light
Нийгэм | 2025-10-27

ХУГАЦАА НЬ ДУУССАН ШАР АЙРГИЙН ОГНООГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хугацаа нь дууссан шар айргийн огноог хуурамчаар үйлдэж иргэдэд худалдан борлуулдаг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал: "Нэр бүхий аж ахуй нэгж нь хугацаа дууссан шар айргийн огноог хуурамчаар үйлдэж иргэдэд худалдан борлуулж залилдаг байж болзошгүй байна" гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, А гэх аж ахуй нэгжийн ажлын байр, агуулахад энэ оны 10 дугаар сарын 22-ны өдөр хойшлуулшгүйгээр шалгалтын ажиллагааг явуулж үзлэг хийсэн байна.

Шалгалтаар хугацаа нь дууссан 10 орчим нэр төрлийн 10.000 гаруй шар айраг, 1000 гаруй ширхэг хүнсний бараа бүтээгдэхүүн илэрсэн ба тухайн шар айргийн хугацаа дуусаад 1-6 сар болсон байсныг тогтоон хураан авч битүүмжилжээ. Тус А гэх аж ахуй нэгж нь Б гэх аж ахуй нэгжээр дамжуулан гадаад улсаас шар айргийг их хэмжээгээр импортолж нэр бүхий 50 орчим худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд ханган нийлүүлж иргэдэд худалдан борлуулдаг байна.

Дээрх аж ахуй нэгжийн ажилтан Э нь худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээс буцаасан хугацаа дууссан шар айргийн огноог арилгаж, шинэ огноо тавьж дахин худалдаанд гарган иргэдэд худалдан борлуулж олсон орлогоо бусад бизнесийн үйл ажиллагаанд зарцуулж мөнгө угаах гэмт хэргийг үйлддэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Дээрх үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд согтууруулах ундааны зүйл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн болон хугацаа дуусах огноог нягтлан худалдан авалт хийж эрүүл мэнддээ эрсдэл учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30