Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар өнөөдөр (2025.10.27) ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга нар үүрэг даалгаврын биелэлт хэрэгжилт, үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ үеэр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дарга Х.Хэрлэн: ""Улаанбаатар төмөр зам" ХНН-д хагас вагоны хангалтыг эс тооцвол ажил хэвийн явагдаж байна. Энэ жил бид өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны станцуудын нүүрс хангалтыг хийхийн тулд 2351 хагас вагон шаардлагатай байгаа. Үүнээс 1678 вагоныг "УБТЗ" дотоодын нөөц бололцоогоор зохицуулж байна. Цаашид бидэнд 673 хагас вагон шаардлагатай. Үүнээс "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 351 вагоныг шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан боловч өнөөдрийн байдлаар удаашралтай, асуудал тодорхойгүй байна. Энэ асуудал шийдэгдсэн ч цаана нь 322 вагоны дутагдал үүснэ. Энэ асуудалд салбарын сайд анхаарч шийдвэрлэж өгнө үү" гэв.
Нийгэм | 2025-10-27
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм









