Хилийн цэргийн анги, тусгай салбарын Ахмадын хорооны дарга нарын зөвлөгөөн энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний эхний өдөр ахмадын хорооны дарга нар “Чингис хаан” үндэсний музейг үзсэнээр арга хэмжээ эхэлсэн юм. Үүний дараа “Алтан шонхор” сэргээн засах төвд зөвлөгөөн үргэлжилж, Хил хамгаалах байгууллагын Ахмадын холбооноос баримталж буй бодлого, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон Ахмадын хорооны дарга нарын 2025 оны ажлын тайланг сонсох юм байна. Харин аравдугаар сарын 28-ны өдөр шинээр томилогдсон Ахмадын хороон дарга нарт үүрэг өгч, батламжлах ажээ. Хөтөлбөрийн дагуу аравдугаар сарын 29-ний өдөр зөвлөгөөнд оролцогчид ХХЕГ-ын “Нэгдсэн удирдлагын төв”-тэй танилцаж, шинэчлэн байгуулагдсан Улсын хилийн музейг үзэж сонирхон, ХХЕГ-ын дарга, удирдлагуудтай уулзах аж. Энэхүү зөвлөгөөн нь Хил хамгаалах байгууллагын ахмад хилчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, тэдний туршлага, санаачилгыг байгууллагын хөгжилд үр дүнтэй ашиглах давуу талтай гэдгийг ахмад хилчид онцоллоо.

|
Эх сурвалж
| Хил хамгаалах байгууллага
|
АДМИН







Нийгэм









