Dark Light
Нийгэм | 2025-10-27

АНГИ НЭГЖҮҮДИЙГ НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ БОЛОМЖООР ХАНГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль, эрхзүйн хүрээнд нэмэлт орлого орох боломж”, “Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн талаар авах арга хэмжээний тухай”, “Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн талаар зарим арга хэмжээний тухай” үндсэн гурван асуудлын талаар  хэлэлцлээ. 
 
       Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль эрхзүйн хүрээнд нэмэлт орлого олох боломжийн тухайд Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу анги нэгтгэлүүд өөрсдийн хүлээсэн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ, мал аж ахуй, газар тариалан зэрэг туслах  үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох боломжийн талаар хэлэлцэж зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар  дэмжлээ. Ингэснээр Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүд орлого олж, түүнийгээ хамт олны саналаар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлууддаа захиран зарцуулах эрхтэй болох юм.  Тухайлбал, Зэвсэгт хүчний 232-р анги сүүн сүүн бүтээгдэхүүн, арьс боловсруулах, сур суран бүтээгдэхүүн боловсруулах цех, үнээний ферм байгуулах замаар нэмэлт орлого олох боломжтой бөгөөд жишээлсэн хэлбэрээр нийтдээ 500 орчим сая төгрөгийг орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ.  Үүний дараа хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан асуудлуудыг нууцын зэрэгтэй хэлэлцлээ. 
 
      Танилцуулсан саналын тухайд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд  үүрэг гүйцэтгэх цэргийн албан хаагчийн сонгон шалгаруулалт  явуулсан тухай”, “2025 онд “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан тухай", БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 14-р ээлжийн цэргийн багийн тайлан”, “БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын ээлж хүлээлцүүлсэн тухай” асуудлуудыг танилцууллаа. БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол улсын зэвсэгт хүчний 14, 15-р ээлжийн мотобуудлагын батальонуудын ээлж хүлээлцүүлсэн тухай комиссын ажлын тайланг хэлэлцээд НҮБ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал танилцуулахыг ЗХЖШ-ын дарга  дэслэгч генерал С.Ганбямбад, Цэргийн багийн хэрэгцээт авто инженерийн техник, тусгай тоноглолтой хэрэгслийг шинэчлэх, галт хэрэгслийг нөхөн бүрдүүлэх талаар санал танилцуулах, шаардлагатай бараа материалын зардлыг ажиллагааны газар орноос худалдан авах, нөхөн хангах боломжийг судалж, санал танилцуулахыг БХЯ-ны Бодлого хэрэгжилтийн газрын дарга бригадын генерал М.Мөнхбаярт даалгаснаар хуралдаан өндөрлөлөө. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30