Dark Light
Нийгэм | 2025-10-28

ҮДЭЭС ХОЙШ ШТС-УУД АИ-92 АВТОБЕНЗИНИЙГ ХЯЗГААРЛАЛТГҮЙ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдөр /2025.10.28/ шатахууны өглөөний цэнэглэлт дууссаны дараа, өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад (ШТС) АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ. 
2025 оны 10 дугаар сарын 28-ны өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна. 
 
Улаанбаатар хотод:
Хот дотор – 5 вагон
Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
Рашаант өртөөнд – 6 вагон
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.
 
Орон нутагт:
Дархан хотод – 5 вагон
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс
Эрдэнэт хот руу – 10 вагон
Сайншанд хот руу – 5 вагон
Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22