Өнөөдөр /2025.10.28/ ажлын хэсэг, дэд хороо, байнгын хороодын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн
- Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
2. Тусгай хяналтын дэд хороо
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох
- Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан
4. Хууль зүйн байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд нэмэлт оруулах тухай/
АДМИН








Нийгэм









