Dark Light
Нийгэм | 2025-10-28

ЦЕГ-ЫН ДАРГААР ХОЁР ДАХЬ УДААГАА ТОМИЛОГДОЖ БУЙ Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ж.Болд 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төржээ. Ерөнхий боловсролыг аймгийнхаа дунд сургуульд эзэмшиж, 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч, 2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн. Мөн  Билиг дээд сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр ажлын гараагаа Хэнтий аймгийн Цагдаагийн газраас 1996 онд эхлүүлж байв. Улмаар:
1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
 
2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга, 
 
2014-2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
 
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, 
 
2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга, 
 
2017 оны зургадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, 
 
2019-2020 Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга,
 
2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар тус тус ажиллаж байв.
 
2021 оны долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар цэргийн дээд цол буюу хошууч генерал цол хүртжээ.
 
2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар томилогдсон байдаг. Гэвч 2023 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тухайн үед Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн түүнийг чөлөөлсөн. Ингээд  2025 онд Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр томилогдон ажиллаж байжээ.
 
Ийнхүү Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг хоёр дахь удаагаа томиллоо.
 
АТГ-т мэдүүлсэн түүний ХОМ /2022 он/:
• Өөрийн орлого 73 сая
• Гэр бүлийн орлого 7.2 сая
• 835 саяар үнэлэгдэх хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой
• 64 саяар үнэлэгдэх малтай
• 15 саяар үнэлэгдэх газартай
• 77.5 сая төгрөгийн хадгаламжтай
• "Женкотур бюро" ХХК-д хувьцаа эзэмшдэг хэмээн гэж мэдүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30