Dark Light
Нийгэм | 2025-10-28

ДАШТ-НД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ УРАМШУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ сарын 3-13-ны өдрүүдэд Итали Улсын Жесоло хотод болсон дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн 23 дахь тэмцээнд амжилттай оролцоод ирсэн тамирчдыг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзлаа. 
Тус тэмцээнд:
  • “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулагч, ОУ-ын хэмжээний мастер, дэлхийн аварга, цагдаагийн ахмад С.Будхүү 72 кг-ын жинд алтан медаль, 
  • Шавь Б.Нэргүй хүрэл медаль, 
  • 14-15 насны 50 кг ,хосен сүл ( болзолт тулаан), багийн онцгой чадвар зэрэг 3 төрлөөр О.Мөнххүслэн хүрэл медаль,
  • 14-15 насны хосен сүл төрөлд Н.Цагаадай хүрэл медаль хүртсэн юм.

Тамирчдын тэмцээнд оролцоход Завхан аймгийн засаг даргын тамгын газар санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.

Нийт 84 орны 1200 тамирчин оролцсон уг тэмцээнээс ганзага дүүрэн ирсэн багш, шавь нарт аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр баяр хүргээд, ирэх жилүүдийн төлөвлөлт, “Спортын сэргэн мандалт” бодлогын хүрээнд тэмцээн уралдаанд оролцох санхүүжилтийг шийдвэрлэнэ гэлээ.

Эх сурвалж | Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30