Dark Light
Нийгэм | 2025-10-28

ХУУРАМЧ НЭХЭМЖЛЭЛ ИЛГЭЭЖ, ИРГЭДЭЭС НЭМЭЛТ ТӨЛБӨР АВСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай удирдан зарцуулж, даатгуулагч иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ хүргэх зорилтын хүрээнд гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд үндэслэн хяналт шалгалтын ажлыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулан ажилладаг.
Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-т 2025 оны гуравдугаар улирлын байдлаар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хэвтэн эмчлүүлэх үедээ нэмэлт төлбөр төлсөн, гаднаас эм, тариа, бусад хэрэгсэл авсан болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн тухай 130 гаруй гомдол, мэдээллийг иргэдээс ирүүлсэн байна. 
Эдгээр өргөдөл, гомдлыг судалж үзээд 5 гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн гомдолд бүртгүүлж, 3 гомдлоос татгалзаж, 1 гомдлыг хялбаршуулж, 1 гомдолд зөрчлийн хэрэг нээн, ЭМДЕГ-ын төрийн сангийн дансанд 4,085,000 төгрөгийг төвлөрүүлж ажиллалаа. 
Мөн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тарианы авсан 2 иргэнд 2,4 сая төгрөг, хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нэмэлт төлбөр төлсөн 6 иргэнд 5.1 сая төгрөгийг тус тус эргүүлэн олгуулж илүү авсан мөнгөн дүнтэй дүйцэх 1,298,800 төгрөгийн санхүүжилтийг ЭМД-ын санд нөхөн төлүүлээд байна. 
Түүнчлэн удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд нийслэл болон орон нутгийн нийт 30 гаруй лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 20 гаруй эмийн сангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.  
Хяналт, шалгалтаар тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлагыг хангаагүй, нөөцгүй болсон тухайгаа гэрээний үүргийн дагуу байгууллагад мэдэгдээгүй, иргэд даатгуулагчдаас хэвтэн эмчлүүлэх хугацаанд нэмэлт төлбөр авсан зэрэг нийтлэг зөрчилтэй 7 эрүүл мэндийн байгууллагад Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, гэрээний холбогдох хэсгийг түр түдгэлзүүлэн, цахим системд 50 оношны бүлгээр нэхэмжлэх эрхийг хаах хүртэлх арга хэмжээг авч, улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. 
Харин эмийн сангуудад хийсэн хяналт шалгалтаар “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” стандартыг хангаагүй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр олгох эмийн нөөц хангалтгүй, тусгай зөвшөөрөл дээрх хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй, эмч нараар хуурамч жор бичүүлж, хуурамч нэхэмжлэл гарган Эрүүл мэндийн даатгалын сангаас 56,539,431 төгрөгийн санхүүжилт авсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, Улаанбаатар хотын 3, Дорноговь аймгийн 2, нийт 5 эмийн сангийн гэрээг цуцалж, 1 эмийн санд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэн гэрээг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23