Dark Light
Нийгэм | 2025-10-28

НИЙТ НУТГИЙН 46 ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаас Увсын Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Ренчинлхүмбэд 10–20 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 26 см, бусад нутгаар 0-10 см хүртэл зузаан цастай байна.
 
Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар -11.5...-1.1 градусаар хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим болон ахиу, Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар дунджаас бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16–27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
МАА–н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23