Dark Light
Нийгэм | 2025-10-28

НУМ: ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сэтгэл санаагаа тайван байлга. Мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс амжилттай байна. Харин ажилдаа сонирхолгүй бол санхүүгийн байдал муудах болно. Энэ үед зарлагуудаа зөв төлөвлөж, шаардлагагүй хэрэглээгээ хязгаарлавал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Сэтгэл санааны хямралтай байдлаас болж бие махбод сул дорой байна. 

Үхэр: Энэ өдөр хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таагүй нөлөө илэрнэ. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй явсаар дотнын хүнтэйгээ таагүй харилцаатай болж мэднэ. Харин ажил хэрэгт ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Худалдаа наймааг зоригтой хий. 

Ихэр: Худалдаа наймааны ажилд бүү шамд. Эрч хүч мөнгө хөрөнгө гаргасан ч саадыг давж чадахгүй бололтой. Бусдад өөрийн бодлыг тулгах нь маргаан сөргөлдөөнийг улам дэвэргэнэ. Гэнэтийн сэтгэл санааны өөрчлөлтөөс болж толгой өвдөж, нойр хулжина. Өмнөх төлөвлөгөөгөө гүйцээж биелүүлэхийг хичээ.

Мэлхий: Амьдралын хэв маягаа өөрчлөн, шинэ өөрчлөлтийг туршиж үзэхээс бүү зайлсхий. Шинэ хоббитой болж өөрийгөө алхам тутамдаа хөгжүүл. Амиа хичээсэн зангаас болж таагүй явдал болж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Өөрийн ажлаа бүтээхийн тулд бусдын ажилд ч тус болох хэрэгтэй. Хууч өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаар.

Арслан: Мэргэжлийн ажил эсвэл хувийн амьдралд томоохон өөрчлөлт орохоос болгоомжилж уян хатан бай. Тулгарсан нөхцөл байдлыг үл харгалзан мэдрэмжгүй байх нь тохиромжгүй. Алдаа гаргаж, хариуцлагагүй үйлдэл хийсэн үедээ бусдыг бүү буруутга. Зарим хүмүүс ажил амьдралдаа илүү тохилог тансаг орчин бий болгохыг хүсэх болно.

Охин: Амжилттай байх боловч таны зөрүүд зан ноцтой алдаа эсвэл үл ойлголцлын шалтгаан болж мэднэ. Та түрэмгий авир гаргалгүй асуудлаа эвээр шийдэхийг хичээ. Эрсдэлтэй алхам бүү хий. Удахгүй ашигтай бизнес хийх тааламжтай цаг үе ирнэ. 

Жинлүүр: Ажил хэрэгч саналуудад хариуг нь цаг алдалгүй өг. Таны эрх ашигт нийцэх саналыг зөв ашигла. Шаардлагатай бичиг баримтыг шуурхай бүрдүүл. Таны эрч хүч, эерэг энерги өссөнөөр авьяас чадвараа бусдад харуулах боломж бүрдэнэ. Гаднын буруу нөлөөнөөс өөрийн зөн мэдрэмжээ ашиглан зайлсхий.

Хилэнц: Орлого зарлагаа тооцоолж ирээдүйн төлөвлөгөөндөө мөнгө хадгал. Тууштай байж чадвал санасан бүхэн тань бүтнэ. Биелшгүй амлалтад итгэж андгай тангараг тавих хэрэггүй. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, чөлөөлт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүл. Энэ үед бага зэрэг бие өвдвөл хүчтэй эм хэрэглэлгүй эмийн ургамал хэрэглэ. 

Нум: Өнөөдөр үр бүтээлтэй өдөр байна. Хамгийн хүнд ажил төрлөө ч эрч хүчээрээ биелүүлж чадахаар байна. Аливаа санал зөрөлдөөн бүхэн энэ өдрийн таатай уур амьсгалыг эвдэх аюултай гэдгийг зөвлөе. Хайртай хосууд маргалдахгүй байхыг хичээ. Зөрчилдөх зүйл гарсан ч илүү тэвчээр гаргасан хүн хожно. 

Матар: Хуучин төлөвлөгөө нь шинэ зорилгоо биелүүлэхэд саад болно. Гол шийдвэрлэх ажилдаа анхаарлаа хандуул. Аливаа харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Ганц бие хүмүүс хайрын харилцаа үүсгэвэл илүү хүлээцтэй хандаарай. 

Хумх: Өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах болон ажлын хэт ачаалал авах нь өвчлүүлж болзошгүй. Идэвхтэй амралтыг санаачил. Эрүүл агаарт гарах нь танд том дэм болно. Бодлогогүй мөнгө үрж, санхүүгийн алдагдал гарч магадгүй байна. Сайн тооцоотой худалдан авалт хий. 

Загас: Санхүүгийн үйл ажиллагааны алхам бүрээ тооцоол. Гэхдээ хэт болгоомжилсноос болоод бүрэн итгэх хүнээ олоход амаргүй байж ч болно. Дотнын найзаасаа чухал зөвлөгөө авах болно. Саад тотгорыг хялбархан даван туулах олон санаа онооноос өөртөө жинхэнэ хэрэгтэйг нь сонгон авч чадна. Хувийн ажлаа амжуулах шаардлага гарна. Өөртөө ч цаг гаргаарай. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30