Төв аймгийн Мөнгөнморьт сум, Дорнод аймгийн Чойбалсан сумдад гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тухайлбал,
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн "Боохой” гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 12:48 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь 75 дугаар ангийн алба хаагчид, Мөнгөнморьт сумын Засаг даргын орлогчоор ахалсан мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 15:25 цагт цурманд оруулж, 20:02 цагт бүрэн унтраасан байна.
Дорнод аймаг, Чойбалсан сум Хөх нуур багийн "Зам шувууны хоолой" гэдэг газарт Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг аравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 18:00 цагт цурманд оруулж, 19:30 цагт бүрэн унтраан ажиллав.
АДМИН








Нийгэм









