“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хугацаанд тус театрынхан Германы зохиолч И.В.Гётегийн “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжиг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр, саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгүүдийг толилуулсан.
Харин энэ онд тус театрынхан өнгөрсөн хугацаанд толилуулсан уран бүтээлүүдээсээ сорчлон үзэгчдэд дахин хүргэхээр бэлтгэж байна. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Амьдрахуй”, дөрөвдүгээр сард “1984” жүжгүүдээ дахин тоглосон.
Тэгвэл энэ удаа Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгээ хүргэхээр бэлэн болоод байна. Тодруулбал, “Гэм зэм” жүжгийг арваннэгдүгээр сарын 20-23-нд дөрөвхөн удаа Тусгаар тогтнолын ордонд тоглохоор боллоо.
“Гэм зэм” постдрамын жүжгийн тасалбарыг Ticket.mn-ээс худалдан авах боломжтой.
АДМИН








Нийгэм








