Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хугацаанд гашуудал зарлах Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын №54 дугаар тогтоол гарчээ.
Тогтоолд: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Монгол улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгийг тус тус үндэслэн тогтоох нь:
- Увс аймгийн засаг дарга С.Батжаргал зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хугацаанд гашуудал зарласугай.
- 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёр хүртэл буулгасугай.
- 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагт Увс аймаг даяар автомашины дуут дохиоллыг өгч, төрийн нийт албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлсүгэй.
2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 07:00-09:40 цагийн хооронд Увс аймгийн Засаг дарга СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ агсныг эцсийн замд үдэх, салах ёс гүйцэтгэх ёслол аймгийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхрын хурлын танхимд болно. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хоёр давхрын хурлын танхимд аймгийн Засаг дарга СЭМЖИДИЙН БАТЖАРГАЛ агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлж байна.

|
Эх сурвалж
| Увс аймгийн Засаг Даргын Тамгын газар
|
АДМИН








Нийгэм








