Dark Light
Нийгэм | 2025-10-29

ИХ ХОТЫН СОЁЛД ИРГЭН ЦАГДАА 2 ХАМТ ХЯНАЛТ ТАВЬДАГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 10-20 хүртэлх хувийг иргэнд 11, 12 дугаар сарын урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны дотор, 2026 оны 1, 2, 3 дугаар сарын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор нэг удаа олгоно. Зөрчлийн урамшуулал олголтын хугацаа нь НӨАТ-ын буцаан олголттой ижил.
Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 200,000 төгрөг хүрэхгүй учраас ихэвчлэн 10%-ийн урамшуулал бодогдоно. Жолооч торгуулиа төлсөн тохиолдолд иргэний урамшуулал олгогдоно.
Тухайлбал иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50%-ийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлнэ.
Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20% буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох юм" гэж тайлбарлалаа.
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30