Dark Light
Нийгэм | 2025-10-29

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАХ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн прокурорын газраас Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийг 2025 оны эхний 8 сарын байдлаар судлахад нийт 245 зөрчил бүртгэгджээ. Үүнээс “Хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй” зөрчил 62 буюу 24.4 хувь; “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон” зөрчил 60 буюу 24.4 хувь; “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн” зөрчил 17 буюу 7 хувийг эзэлж байна. Судалгаагаар дээрх төрлийн зөрчил Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдэд хамгийн их үйлдэгджээ. Тодруулбал, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдах, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зөрчил Нарантуул захын ойр орчим, Барс худалдааны төвд зонхилон үйлдэгдсэн бол хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага, стандарт зөрчсөн зөрчил Сонгинохайрхан дүүрэгт ихээр бүртгэгдсэн. Иргэн, аж ахуйн нэгж нь Хүнсний тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэггүй, тухайн ажил хариуцсан ажилтны хариуцлагагүй байдал, түүнд тавих дотоодын хяналт хангалтгүй зэрэг нөхцөл байдал дээрх зөрчил, дутагдал гарахад нөлөөлсөн байна. Нийслэлийн прокурорын газраас судалгааны дүнг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнуудад танилцуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.


Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30