Дорнод аймгийн прокурорын газраас “Судлаач” төрийн бус байгууллагатай хамтран тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн хүчиндэх, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн 5 жилийн байдлаар судалжээ.
Судалгаагаар тогтоогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөл, судалгааны дүнг үндэслэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргаж холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн байна.
Мөн аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газар, Политехникийн коллеж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн төв, сумдын сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, албан хаагчидтай хүчиндэх, бага насны хүүхэд хохирсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.
.jpg)
Тус хэлэлцүүлэгт 90 орчим алба хаагчид оролцож, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад шуурхай мэдээлж, хамтран ажиллах талаар хэлэлцжээ.
|
Эх сурвалж
| УЕПГ
|
АДМИН








Нийгэм









