Сүрьеэ, БЗХӨ/ДОХ-ын чиглэлээр 3 аймагт мэдээлэл түгээхэд дэмжлэг үзүүлнэ
“Хамгийн чухал нь эрүүл мэнд”-2025 тэтгэлэгт сургалтад 21 аймгийн 50 орчим төлөөлөл хамрагдаж, орон нутагтаа хэрэгжүүлэх иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий төслийн санаануудаа уралдуулж, шалгарсан 8 аймагт дэмжлэг үзүүлж буй. Энэ хүрээнд оролцогчдоос хамгийн олон онооны стикер наалтыг цуглуулсан аймгуудад 10 саяас 3,5 сая төгрөгийн мөнгөн тэтгэлгийг олголоо.
Харин сүрьеэ, БЗХӨ/ДОХ-ын асуудлаар орон нутгийн иргэдэд мэдээлэл түгээх зорилго бүхий Говь-Алтай аймгийн "Алтай" телевизийн сэтгүүлч Б.Өлзийхишиг, аймгийн ЭМГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан П.Наранцацрал нарын баг, Архангай аймгийн ЭМГ-ын ХБӨХ мэргэжилтэн С.Байгалмаа , "AB" телевизийн захирал, сэтгүүлч О.Амарзаяа нарын баг, Ховд аймгийн ЭМГ-ын МССХМ мэргэжилтэн Ж.Лусалмаа, "Ховдын мэдээ" сонины сэтгүүлч Н.Лхагва нарын багт Глобаль сангийн дэмжлэгтэйгээр НЭМҮТ-өөс аймаг бүрт 3,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Оролцогчдын хувьд өөрсдийн аймгийн иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хүргэх, мэдлэг, ойлголтод эергээр нөлөөлөх медиа ажлуудыг зохион байгуулах юм. Аймгуудын багууддаа амжилт хүсье. Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Л.БАТТӨР: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛД ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр сургалтын үеэр “Нийгмийн эрүүл мэндийн асуудалд сэтгүүлчдийн оролцоо” сэдвээр мэдээлэл танилцуулж, үндэсний хэмжээнд энэ чиглэлд ямар ажлууд хийж, хэрэгжүүлж буй, үүнд сэтгүүлчид, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох тал дээр хэрхэн хамтарч болох, зэрэг олон асуудлыг нээлттэй ярилцлаа. Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг сайжруулах чиглэлд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь орон нутгийн сэтгүүлчидтэй илүү нягт хамтран ажиллана гэдгээ Л.Баттөр захирлын мөн илэрхийлсэн юм.
АДМИН








Нийгэм









