Dark Light
Нийгэм | 2025-10-29

ОХИН: ҮҮРГЭЭ УХАМСАРЛАХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Та өнөөдөр хүн болгоныг гайхшируулна. Өмнөхөөс илүү баяр хөөртэй, ихэмсэг бадрангуй байх болно. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр та томоохон амжилтад хүрнэ.
 
Үхэр: Эрсдэл хүлээх чадвар нэмэгдэнэ. Бусдын зөвлөгөөг хүлээн авахдаа тийм ч сайн биш бай бололтой. Аль болох олон нийтэд нээлттэй байх үе. Гадаад нөхцөл байдал зайлшгүй өөрчлөлтийг шаардана. Хүлээсэн үүрэг даалгаврын биелэлт бодит үр дүн нэхнэ. Өөрийгөө сайн дайчлах хэрэгтэй бололтой.
 
Ихэр: Олныг хамарсан үйл явдалд автах хэрэггүй. Өөрийн хариуцсан ажлаа ямар ч нөхцөлд цалгардуулахгүй хийхийг хичээ. Сэтгэл санааны байдалд од эрхэс тийм ч сайнаар нөлөөлөхгүй үе. Өөрийн дотоод нөөц бололцоог сайн гаргаарай. Бусдын өмнөөс хариуцлага хүлээхээс зайлсхий.
 
Мэлхий: Өөрийн нөхцөл байдал, боломж бололцооныхоо талаар дарга удирдлагуудтайгаа зөвлөлд. Таны дэвшүүлсэн санааг хүлээн зөвшөөрсөн мэдээнд маш их баярлах болно. Асуудлаа бусадтай хуваалцах нь шийдвэр олох зөв гарц байна. Найз нөхөд, түншүүдтэйгээ хамт өнгөрөөсөн хэсэг хугацаа сайхан байх учраас хамт ажиллагсадтайгаа цуг байхыг хичээ.
 
Арслан: Ямар нэгэн алдаа гарвал, өөрийгөө бүү зэмлэ. Амжилтгүй байдалдаа дүгнэлт хийж ирээдүйгээ төлөвлө. Хөгжөөн цэнгээн, аялалд явахад тохирсон цаг. Орлого, зарлагын хатуу тооцоо барих нь маш ашигтай. Гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсэж магадгүй.
 
Охин: Үүргээ ухамсарлах өдөр. Энэ өдөр бизнес эрхлэгч нарт амжилт авчирна. Мөнгө санхүүгийн хувьд таатай. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахын тулд ажил дээрээ ч гэртээ ч төлөвлөгөө гарган алхам тутамдаа мөрд. Гэр орноо тохилог аятайхан байлгах гэж хамгийн чанартайг худалдан авна. Хайртай хүмүүстээ цаг гаргаарай.
 
Жинлүүр: Аливаа асуудлыг дараа гэж хойшлуулсан ч гэсэн удахгүй ахиад л сөхөгдөнө. Тиймээс бүх зүйлд нухацтай ханд. Хөрөнгө мөнгийг хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Маргаан зөрчилтэй харилцааг дуусгах уу үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх цаг иржээ. 
 
Хилэнц: Хосуудын харьцаа дулаан, итгэлцэл дээр тогтоно. Хэрэв та өөртөө яг тохирсон гэж үзсэн хүнтэйгээ таарвал ганц бие амьдралаасаа шууд татгалз. Таны амьдрал одоо л утга учиртай болно. Хувийн амьдралд маргаан зөрчил гарах магадлал өндөр.
 
Нум: Уйтгарт санаа бодлуудаа өөрөөсөө үлдэн хөө. Нэгэн хэвийн байдлаас салах үр ашигтай арга нь сонирхолтой арга хэмжээнд очих байна. Санамсаргүй хүнтэй учирч, хувийн амьдралдаа хууран мэхлэлт гаргахаас болгоомжил. Тэвчээр хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрах боломж олгох болно.
 
Матар: Өнөөдөр эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Биеэ чийрэгжүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Хувийн асуудлаа тэргүүн зэрэгт тавихын чухлыг амьдрал харуулж байна. Мөн бэрхшээлээс шантралгүй өмнөх ажлаа ч сайн хийх хэрэгтэй. Хүлээцтэй бөгөөд уйгагүй хүмүүсийг сайхан ирээдүй хүлээж байна. Цаг зуурын учралд тийм ч их ач холбогдол өгөх хэрэггүй байх. 
 
Хумх: Шинэ өндөрт хүрэх эрмэлзэл, шинэ орчинд нэвтрэх хүсэл чинь таныг бодлогогүй алхам хийхэд хүргэнэ. Таны чигээрээ зүтгэх зан, хэт илэн далангүй байдал тухайлсан зорилгоо биелүүлэхэд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ үүрэгт ажлаасаа татгалзах юм бол байр сууриа алдана. Мөн хоол хүнс, уух зүйлээ хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
 
Загас: Өнөөдөр олон хүнтэй харилцах шаардлага гарч байна. Бизнесийн болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Хайр сэтгэл таны эргэн тойронд байгаа учраас гэнэтийн урилга, таатай уулзалтын саналыг хүлээн авах нь танд сэтгэл ханамжийг бэлэглэх болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30