“Виз гаргаж өгнө”, “Валют солино", "Барилгын материал зарна", “Зурхайч, үзмэрч хийнэ” гэж иргэдийг залилж байсан 37 настай, эмэгтэй “С”-ыг цагдаагийн алба хаагчид өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоолоо.
Уг этгээд нь 2020 оноос хойш залилах гэмт хэрэг үйлдэж, иргэдэд 800 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байна. Сэжигтэй этгээдийг 48 цаг саатуулж, оргон зайлах хугацаанд ашиглаж байсан арилжааны банкны данснууд, ухаалаг төхөөрөмж, орогнож байсан байр, орон сууцанд нэгжлэг, үзлэг хийж, бусад үйлдэл холбогдлуудыг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иргэд та бүхэн цахим орчинд явж буй зар мэдээлэл үнэн, бодитой эсэхийг сайтар нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулъя.
АДМИН







Нийгэм









