Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад Монгол Улсын гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгож, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцуулахад чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” цуврал арга хэмжээг аравдугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн лицей, Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрхэм баян сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчид оролцож, Монгол Улсын гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, өөрсдийн сонирхсон асуудлаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн сурагчид Гадаад харилцааны яамны байртай танилцаж, музей үзэж сонирхов.
АДМИН







Нийгэм









