Dark Light
Нийгэм | 2025-10-30

Б.МӨНХЖИН, Б. АЛТАН-ЭРДЭНЭ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -52кг жинд барилдаж буй тамирчин Б.Мөнхжин 1-р тойрогт Сири улсын тамирчинг, 2-р тойрогт Тайланд улсын тамирчинг ялж, хэсгийн аваргын төлөө Казакстан улсын тамирчинд идэвхийн оноогоор ялагдал хүлээгээд байсан билээ.
 
Тэрээр финалын шатанд Филиппин улсын тамирчинтай барилдаж 3:0 харьцаагаар хожсоноор Хүрэл медаль хүртлээ.
 
Азийн залуучуудын III наадмын жюү жицүгийн -62кг жинд барилдсан тамирчин Б.Алтан-Эрдэнэ 1-р тойрогт хийлж, 2-р тойрогт Вьетнам улсын тамирчинг ялж, 3-р тойрогт Казакстан улсын тамирчинд ялагдал хүлээж, торгуулийн тойрогт Йордан улсын тамирчинг нэмэлт цагт ялсан.
 
Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын тамирчинтай барилдаж идэвхийн оноогоор яллаа.
 
Өсвөрийн залуу тамирчдынхаа спортын замналд өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23