Нарт хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан хүү, хайр халамжаар дүүрэн ээжийн хамт цэргийн албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй аав байлдагч Н.Мөнхдоржийг зорин Зэвсэгт хүчний 017 дугаар ангид хүрэлцэн ирлээ.
Эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, ариун үүргээ биелүүлж буй цэрэг эрийн хувьд гэр бүлийнхэнтэйгээ учрах мөч хамгийн үнэтэй, сэтгэл догдлом байдаг. Тэр мөчид ангийн хамт олон ч баяр хөөрөөр дүүрэн угтаж, аав, ээж, хүү гурвын уулзалтыг халуун сэтгэлээрээ хуваалцжээ.
Энэ уулзалт нь эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрсийн ард зогсох гэр бүлийн хайр, тэсвэр тэвчээр, бахархлын нэгэн тод илэрхийлэл байлаа.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








