УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.10.30/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь заалтын “…Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална…” гэж заасныг зөрчсөн эсэх талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал юм. Уг асуудлаар Ардчилсан нам өнгөрсөн долоо хоногт завсарлага авч, УИХ-ын өнөөдрийн чуулганаар гишүүд үг хэлж, санал хураалтыг хойшлууллаа.
Нийгэм | 2025-10-30
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм








