Dark Light
Нийгэм | 2025-10-30

"ТӨСӨВ ӨРГӨН БАРЬСАН ХЭМЖЭЭНЭЭС НЭМЭХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн эсэх талаар маргаан үүсээд буйг онцолж, энэ жилийн төсөв “Хугацаа тулсан, маш хүнд даалгавартай төсөв” гэж тодорхойллоо.

Тэрээр, “Үндсэн хуулийн 27.1.7-д зааснаар төсөв өргөн барьсан хэмжээнээс нэмэх эрх хэнд ч байхгүй. Энэ нь орлого, зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн үг. Тиймээс цалин, тэтгэврийн хэмжээг дур мэдэн нэмэх боломж байхгүй. Одоогоор Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуралдаж байна. Өргөн барьсан төсөвт нэлээд өөрчлөлт орж байгаа ч эцсийн шийдвэр хараахан гараагүй. Мөн надтай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцэд хүмүүс гомдол гаргасан байгаа. Үндсэн хуулийг зөрчсөн эсэх, шүүхийн дагуу маргаан үүсэх эсэх зэрэг олон асуудлаар шийдвэр гарах байх. Энэ жилийн төсөв хугацаа тулсан, маш хэцүү даалгавартай төсөв болж байна гэж хэлж болно. Өнөөдөр төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдаж, хоёр долоо хоногийн хугацаанд багтаан хэлэлцэх шаардлагатай болж байна. Энэ бол маш чанга даалгавар юм” гэлээ. 

Б.БИЛГҮҮН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23