УИХ-ын гишүүн Б.Түвшин өчигдөр цахим хуудсаараа өөрийг нь 300 мянган ам.доллар нэхэн сүрдүүлсэн талаар мэдээлсэн. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд хандан энэ талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өгөв.
Б.Түвшин “Миний нэг танил хүн надтай уулзаад, “Та 1xBet-тэй холбоотой байсан. Энэ талаар сэвж, бүтэн нэвтрүүлэг хийнэ. Цаашлаад нүүрсний болон банкны хэрэгтэй холбож гаргана. Хэрвээ хүсэхгүй байвал 300 мянган ам.доллар өг” гэж хэлсэн нь үнэн. Би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Нэг өдөр бодсоны эцэст залуу улс төрчид, бизнес эрхлэгчид иймэрхүү дарамт, сүрдүүлэгтэй тулгарвал айлгүйгээр “Үгүй” гэж хэлэх ёстой гэж бодсон. Яагаад бид ийм зүйлийг чимээгүй өнгөрөөх ёстой гэж? Тиймээс бусдад сургамж болгох үүднээс тухайн мэдээллийг өөрийн цахим хуудсаар нийтэлсэн. Би хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй гэдгээ итгэлтэйгээр хэлж чадна. Харин намайг дарамталсан хүний нэрийг одоохондоо хэлэхгүй. Тэр миний мэддэг хүн” гэлээ.
Б.БИЛГҮҮН
АДМИН








Нийгэм








