Чингэлтэй дүүргийн 10, 20 дугаар хороонд “Magic Box” төслийн хүрээнд хоёр зөөврийн номын санг ирэх сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Энэхүү номын сан нь гэр хорооллын хүүхдүүдэд тав тухтай орчинд ном унших, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
“Magic Box” төслийн хүрээнд баригдаж буй хоёр зөөврийн номын сангийн байрны дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор засал, тохижилтын ажил хийгдэж байна. Номын санг ирэх сард нээж, өдөр бүр хүүхдүүдэд нээлттэй үйлчлэхээр төлөвлөжээ.Төслийг хэрэгжүүлснээр хүүхдүүдэд тав тухтай орчинд ном унших, суралцах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх нөхцөл бүрдэх бөгөөд цаашид төрөл бүрийн дугуйлан, сургалт зохион байгуулах боломжтой болох юм. Гэр хорооллын бүсийн хүүхдүүдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, уг төслийн санхүүжилтийг олгосон CU брэнд болон “Премиум Нэксус” компанид дүүргийн зүгээс талархал илэрхийлжээ. Номын сангийн арчлалт, хамгаалалт, урсгал зардлыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ бүрэн хариуцаж ажиллах юм.
Б.БИЛГҮҮН
АДМИН








Нийгэм








