БИЛГИЙН ТООЛЛЫН 10
2025.10.31 / БААСАН ГАРАГ
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Эрч хүч ихэснэ.
Наран ургах, шингэх: 07.35-17.36
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 10 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 10, Тооно одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








