Dark Light
Нийгэм | 2025-10-30

МАТАР: ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ЦАГ ЗАВАА ГАРГА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бусад хүмүүст өрсөлдөгч гэсэн сэтгэгдэл төрүүлэх шаардлага үүсгэх хэрэггүй. Өнөөдөр эхлүүлсэн ажил амжилтад хүрэх болно. Хамтын үйл ажиллагаа урагш ахина. Ажил хэрэгт тулгарах асуудлыг өөрийн төсөөллөөс гадна нарийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ашиглан шийд. Танд эрч хүч дүүрэн байгаа тул хуримтлагдсан энергиэ сайн ашигла. 

Үхэр: Саруул ухаан бодит байдлыг бэлгэдсэн өдөр. Уучлал гэмшлийг тэнгэр ивээх тул муудсан хүмүүстэйгээ эвлэрнэ. Сүм хийдэд очиж нүглээ наманчлахад сайн. Бясалгал, иогоор хичээллэн эрүүл мэнддээ анхаарал тавь.

Ихэр: Эрч хүч нэмэгдэнэ. Арилжаа наймаа болон аз туршсан үйл ажиллагаанд сайн. Найз нөхөд болон нөлөө бүхий хүний ивээлд найдаж болно. Та бусдыг өөртөө татаж чадсанаар амжилтад хүрнэ. Харин та зарим ээдрээтэй асуудлыг хойш нь тавихыг хүснэ. Гэхдээ хариуцлагаас зугтах хэрэггүй. 

Мэлхий: Илүү дутуу, буруу үйлдлээсээ татгалзах нь таны эрүүл мэнд, гадаад төрхөд сайнаар нөлөөлнө. Өнөөдөр таны амттай сайхан хоолонд дурлана. Од эрхсийн сайн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах, эрч хүчээ сэргээх зэрэгт ашигла. Мөн бусдын сэтгэлийн мухарт нуугдсан гэрэл гэгээг нээн олж ил гаргах мэдрэмж тань хурц байна. Олныг өөртөө татах бололтой. 

Арслан: Хэтэрхий нэр алдар хөөцөлдсөн хүмүүстэй харьцахаас болгоомжил. Гэхдээ хүнийг ганц нэг үйлдлээр нь бүү дүгнэ. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй байна. Товлосон зарим ажил хойшлох бололтой. Энэ өдөр та эрч хүчтэй ч ухаалаг тайван байх хэрэгтэй. 

Охин: Анхаарал халамж дутвал ойр дотнын харилцаанд гарсан асуудал хүндэрч мэднэ. Бусдын тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Тэсвэр тэвчээр хатуужилтай бай. Танихгүй хүнд уруу татагдах магадлалтай байна. Өөрийн гэсэн бодлоо бүү орхи. Шаардлага багатай уулзалтыг хойшлуул. Удаан хүлээхгүй амжилт ирэхийг од эрхэс амлаж байна.

Жинлүүр: Эрч хүчээ хэт тарамдуулахгүй байхад анхаар. Буруу санаатай болон онц шаардлагагүй хүнтэй харьцахгүй байхыг хичээ. Өнөөдөр өөрт тань хэрэггүй зүйлийг хийхээс татгалзах эр зориг хэрэгтэй. Сэтгэл санааны байдлаас болж гутранги бодолд автахгүй байхыг хичээ. Хайр дурлалд сэтгэл хөдлөл таагүй нөлөө үзүүлж магадгүй. Хий хоосон мөрөөдөлд бүү цагаа үр. 

Хилэнц: Асуудалд болгоомжгүй хандахаас сэргийлэх хэрэгтэй өдөр. Энэ өдөр ажил хэрэгт амжилт авч ирэх үйл явдал болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бололтой. Аливаа тохиолдолд энгийн хандах хэрэгтэй. Хэт идэвхтэй, уйгагүй байдал гаргаж болзошгүй байна.

Нум: Өнөөдөр бүтээсэн жижиг ажил ирээдүйн томоохон амжилтын үндэс суурь гэдэгт итгэлтэй бай. Харин хэт түрэмгий үйлдэл хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас татгалз. Энэ өдөр хувийн ажил хэргээ амжуулахад таатай. Бусдын муу нөлөөнд автахгүй тулд аль болох бие даасан үйл ажиллагаа явуул. 

Матар: Хайртай хүндээ цаг заваа гарга. Сэтгэл санааны онцын зовуурьгүй бол аль болох хөгжилтэй бай. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна. Биедээ хэёт ахадсан ажил хийх, эрсдэлтэй арга хэмжээнд оролцох зэргээс зайлсхий. 

Хумх: Хүмүүстэй илэн далангүй харьцаж, урлагийн сайхан бүтээл үзэж сэтгэлээ баясгахад тохиромжтой цаг. Урьдчилан таамаглаагүй таагүй асуудлыг багагүй хүч зарцуулан шийдвэрлэх хэрэгтэй болно. Дотоод сэтгэлээ анхаар. Сэтгэл хөдлөлд автвал эд эрхтнүүдийн үйл ажиллагаа суларч, элдэв өвчин үүсэх магадлалтай.

Загас: Энэ өдрийг үзэл бодол, чиг хандлагаа дахин тодорхойлох, ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчлэх зэрэгт зориулах нь зөв байх. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээж авч магадгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө тууштай ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ. Гадаад нөхцөл байдал харьцангуй тогтвортой болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30