Dark Light
Нийгэм | 2025-10-30

ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ ХӨСҮТ-Д АЖИЛЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Буриад Улсын Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын ажлын хэлтсийн дарга Раднаева Ирина Элбековнагийн удирдсан Буриадын Эрүүл Мэндийн салбарын төлөөллүүд ХӨСҮД-д зочлон, танилцлаа. 
ХӨСҮТ-ийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал А.Азжаргал, Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Б.Саруул болон холбогдох албадын төлөөлөл уулзалтад оролцлоо. Уулзалтаар  хоёр тал  Гепатит Д  вирусын эмчилгээ, Сүрьеэгийн чиглэлээр хамтын ажиллагаа зохион байгуулах, шимэгч судлалын чиглэлээр түүн дотроо хачгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаараа ярилцлаа.
Буриадын төлөөлөгчид ДОХ-ын урьдчилан сэргийлэлт ба оношилгоо эмчилгээ, Гепатит Д вирусийн эмчилгээний чиглэлээр харилцан туршлага солилцох, Хачгийн вакцинжуулалт ба Тарваган тахлын вакцинжуулалтын чиглэлд улам илүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 2 талын уулзалт амжилттай боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22